Бидний

Судалгааны чиглэл

Манай байгууллагын судалгааны ажлын чиглэл, хамрах хүрээ нь тухайн үеийн нийгэм, эдийн засгын хөгжил, нийгэм болон хүний эрхийн тулгамдсан асуудлууд, хуулийн бодлого, үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагаар тодорхойлогддог.

Аливаа асуудлыг судлахдаа судалгааны арга зүйг сайтар боловсруулан хэрэгжүүлэх, шинэ санаачилга гаргах, судалгааг гүйцэтгэхдээ сурвалжлагын болон харьцуулалтын аргыг хослуулан ашигладаг.Мөн чанарын судалаа, кэйс судалгааны болон статистикийн шинжилгээний аргуудыг ашиглан үр дүнгүүдийг гарган ажилладаг.Ингэхдээ хууль, эрхзүй болон эдийн засаг, статистикийн мэдээллийг боловсруулахад тоон судалгааны аргууд нь үндсэн арга хэрэгслээ болгодог.

Анкетын арга

Бид аливаа анкетыг тухайн судалгааны зорилгын дагуу боловсруулдаг.Тухайн судалгааг заавал туршсаны дараа мэдээллийн санг бүрдүүлж авдаг.

Энэ нь тодорхой агуулга, зохион байгуулалт, бүтэц, дараалал бүхий асуулт хариултаас бүрдсэн анкетын судалгаа бөгөөд ихэнхи тохиолдолд сурвалжлагын хэлбэрээр судлаач биечлэн, зайлшгүй цөөн тохиолдолд зориулалтын технологи ашиглан интернэтээр гүйцэтгэдэг.

Контент анализын арга

Судалгааны зорилго зорилт,зориулалтаас хамааран судалгааны янз бүрийн аргыг хослууж ашиглах хэрэгцээ шаардлага үүсдэг.Баримт бичгийн шинжилгээний уламжлалт аргын хэрэгцээ мэдээлэл, тэмдэглэлийг кодлох системийг боловсруулан шинжлэх аргыг ашиглах шаардлага тулгардаг,Бид энэ төрлийн  судалгааг шинжилгээний томъёолсон буюу баримтын агуулгад тусгай програмын тусламжтайгаар шинжилгээ хийх замаар гүйцэтгэдэг.Энэ нь ндийн засгийн хувьд хэмнэлттэй,урт хугацааг хамруулах боломжтой, харьцангуй субьектив нөлөөлөл багатай судалгааны арга юм.

Сурвалжлагын арга

Хүмүүс бол бие даасан бодгаль бөгөөд өөр өөрийн гэсэн үзэл бодол,ертөнцтэй , тэдний үзэл бодлын нарийн чимхлүүр зүйлсийг сонсох, харилцан ярилцах замаар мэдээллийг бид олж авдаг.Иймд судалгааны зорилго зорилтоос хамааран нээлттэй, хагас бүтэцчилэгдсэн, гүнзгийрүүлсэн экспертийн сурвалжлагын аргуудыг хэрэглэх нь бий.

Нээлттэй ярилцлага нь энэ судалгааны аргыг ашиглах нэг хэлбэр бөгөөд асуугдагч этгээдэд өөрийн үзэл, бодол, итгэл үнэмшил, байр суурийг чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог арга юм.

Хагас бүтэцчилэгдсэн сурвалжлага нь урьдчилан бэлтгэсэн асуулга ашиглахын зэрэгцээ нэмэлт асуулт асуух байдлаар асуугдагч этгээдэд өөрийн санаа бодлыг илэрхийлэх боломжийг мөн олгодог. Тодорхой сэдэв чиглэлийн дагуу бүтэцчилэх нь  судалгааны зорилгод илүү анхаарч, сурвалжлага үр өгөөжтэй байх нөхцлийг бүрдүүлдэг.

Гүнзгийрүүлсэн сурвалжлагаар тодорхой асуудлаар хариулт авахаас гадна тэдгээрийн үйл хөдлөлийг ойлгох, учир шалтгаан, уг сурвалж, үзэл бодол, мэдрэмж, хандлагыг илрүүлэхэд тусалдаг.

Экспертийн сурвалжлага нь тодорхой сэдвээр хангалттай мэдлэг, туршлага бүхий экспертүүдийн санаа бодлыг судалгаанд тусгах,бодлогын шийдвэр боловсруулахад ашиглах, оролцоог бий болгох зорилгоор гүйцэтгэдэг судалгааны арга юм.

Сурвалжлагын аргуудыг ашиглах явцад ярилцлагын орчин нөхцлийг бүрдүүлэх, харилцан итгэлцлийг бий болгож, хувийн нууцыг хадгалах нь чухал байдаг.

Фокус бүлгийн ярилцлага

Бид судалгааны зорилгын хүрээнд, тодорхой асуудлаар хүмүүсийн санаа бодол,байр суурь, итгэл үнэмшил, үнэлэмж, хандлагыг судлах,богино хугацаанд, үр дүнтэй мэдээлэл авах, мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдлыг бүлгийн хүрээнд хэлэлцэх зорилгоор фокус ярилцлагыг гүйцэтгэдэг.

Олон нийт, талуудын санаа бодол, байр суурийг ойлгох, нийгмийн ялгаатай бүлгүүдэд тулгамдаж буй асуудлыг ойлгох, эрсдлийг илрүүлэхэд энэ судалгаа үр нөлөөтэйгээ байдаг.

Ажиглалтын арга

Үйл явц, процессийг ажиглах, үйл явдлийн өрнөлийг явцын дунд ажиглалтын аргаар судлах нь зайлшгүй шаардлагатай, орлуулах боломжгүй судалгааны арга юм.Бид судалгаанаас хамаарч нарийн төлөвлөж тодорхой боловсруулан бүтэцжүүлсний эцэст албан мэдээлэл цуглуулах зорилгоор ажиглалтын аргыг ашигладаг бөгөөд энэ нь найдвартай хүчин төгөлдөр байдаг.

Кейс судлалын арга

Бид судалгаанд кейс судлалын аргыг өргөнөөр хэрэгдэдэг бөгөөд энэ нь бидэнд тодорхой асуудалд төвлөрөн тодорхой, бодитой жишээгээр олон талаас нь авч үзэж судалдаг арга юм.

Кейсийн судалгааны дизайныг урьдчидсан байдлаар боловсруулж, дэвшүүлсэн гипотезүүдийн дагуу болон урьдчилан бүтэцчилээгүй байдлаар судалдаг.

Кейсийн судалгааны арга нь судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх,хэрэглэхэд дөхөмтэй,үр дүнтэй боловч мэдлэг,туршлага шаарддаг,тухайн асуудлаар мэргэшсэн байх, асуудлыг олон талаас нь авч үзэж судлахыг шаарддаг.

Математик, статистикийн шинжилгээний арга

Судалгааны чанарын болон чанарын бус аргуудыг хослуулан хэрэглэх нь судалгаа зр дүнтэй байхын үндсэн нөхцөл юм.Чанарын аргаар судалсан судалгааны дүнг боловсруулахаас гадна эдийн засаг, статистикийн мэдээллийг боловсруулахад тоон судалгааны аргууд нь үндсэн арга хэрэгсэл болдог.