Бидний

Үйл ажиллагааны чиглэл

  1. Сургалт, судалгаа, төсөл хөтөлбөрийн тендэр санаачлах, зохион байгуулах, оролцох, удирдан хэрэгжүүлэх,
  2. Уулзалт, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах, оролцох, удирдан хэрэгжүүлэх,
  3. Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, хүний эрхийг хангах, тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бусад арга хэмжээ хэрэгжүүлэх,

Үйл ажиллагаа

Манай байгууллага нийгэм эдийн засгийн чиглэлээр судалгаа боловсруулах, дүн шинжилгээ хийх, олон нийтэд чанартай мэдээллийг түгээж сайн сайхан нийгмийг цогцлоох, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хүний эрхэд нийцсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна зөвхөн судалгаа бус сургалт хэлэлцүүлэг, хурал зохион байгуулах, олон нийтийн нөлөөллийн ажлыг идэвхижүүлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны нэгдсэн мэдээллийн бааз суурийг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Бид одоогоор:

  • Авилгын эрсдэл ба олборлох салбар ББЗХ-ээс зохион байгуулсан бүсийн хуралд оролцон Канад Сангийн дэмжлэг болон дэмжлэгээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулан илтгэл тавьсан.
  • ББЗХ-тэй ашиг хүртэгч эздийг ил тод болгоход тулгамдаж буй эрсдэлийг тодорхойлох, түүний дотор олборлох салбарын гэрээний ил тод байдлын үнэлгээг хийсэн.
  • ОҮИТБС-аас зохион байгуулсан “Ашиг хүртэгч эздийн ил тод байдал” сэдэвт сургалтад оролцсон.
  • ОҮИТБС, ННФ нь Канадын Сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй төслийн мэргэжлийн түвшний гурван талт хамтын ажиллагааны гишүүдийн сургалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан.
  • Канад Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийн ил тод байдлыг хангахад иргэд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангасан сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах, чадавхи бэхжүүлэх”сургалт хэлэлцүүлэгт оролцсон нийт оролцогчдын цахим шуудангийн хаягийг авсан ба түүгээр цахим сургалтын материал болон нэвтрүүлэг, шторк зэрэг нөлөөллийн ажил хийсэн
  • Монгол Улсад “Ашиг хүртэгч “жинхэнэ” эздийн мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр цорын ганц судалгаа, бодлогын баримт бичсэн.
  • “Ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил тод болгох нь” сэдэвт Индонез улсад зохион байгуулагдсан Олон улсын дээд хэмжээний хуралд байгууллагаа төлөөлөн оролцож, тулгамдаж буй асуудал, эрсдэл, орон нутгийн хандлага, үр нөлөөг танилцуулан панелистаар оролцсон.Зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Бидний гүйцэтгэсэн төслүүдийн 30% нь судалгааны ажил, 20% нь хяналт-шинжилгээ, 30% нь сургалт, 20% нь нөлөөлөл болон олон нийтэд хүргэх ажлууд байна.