Бидний

Эрхэм зорилго

Хууль тогтоомж бодлого судалгааны төв нь 2017 онд байгуулагдсан бөгөөд нийгмийн бүх салбарт судалгаа, шинжилгээг олон улсын түвшинд гүйцэтгэн, нийгэм, бүлэгт хандсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж бодлогын түвшинд өөрчлөлт хийх, олон улсын сайн жишгийг нэвтрүүлэх, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, хүний эрх, тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. Иргэдэд мэдээлэл өгч эерэг нөлөө үзүүлэх нь бидний эрхэм зорилго мөн.

30 %

судалгааны ажил,

20 %

хяналт-шинжилгээ

30 %

сургалт

20 %

нөлөөлөл болон олон нийтэд хүргэх ажлууд

Бидний

Алсын хараа

Үйл ажиллагааны чиглэлийн хүрээг тэлэх, олон улсын түвшний байгууллага болж судалгаа шинжилгээний салбарт өөрсдийн байр суурийг олох, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, хүний эрхийг хангах, тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн тодорхой төсөл хөтөлбөрүүдийг бодитоор нутагшуулан хэрэгжүүлж урт хугацааны хувь нэмэр оруулна.

Нийгмийн аль ч салбарт тулгамдаж буй асуудал,шийдлийн  хүрээнд явагдах гадаад, дотоодын  хөтөлбөр, сургалт арга хэмжээнд оролцож тэдгээрээс судалгаа, харьцуулалт хийж боломжит үйл ажиллагаа, шийдэл,  туршлагыг нийгэм болон олон нийтэд суулгаж эзэмшүүлэх юм.

1

Гадаад улсын хууль тогтоомж, нийгэм эдийн засгын эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгаа, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж харьцуулалт, дүн шинжилгээ хийх,мэдээлэл байнга солилцох журмаар судалгааны үр дүнг сайжруулах

2

Татвараас зайлсхийх, хээль хахууль, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, тухайн чиг үүргийг гадаадын төсөл, хөтөлбөр, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, мэргэжлийн холбоо болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж нийгмийн эрх тэгш байдал, хүний эрхийг хангахад нөлөө үзүүлэх

3

Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх,хүний эрхийг хангах, тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн судалгаа, дүн шинжилгээ хийх, олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах,энэхүү ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй арга, хэлбэрээр зохион байгуулах

Нийгмийн аль ч салбарт тулгамдаж буй асуудал,шийдлийн  хүрээнд явагдах гадаад, дотоодын  хөтөлбөр, сургалт арга хэмжээнд оролцож тэдгээрээс судалгаа, харьцуулалт хийж боломжит үйл ажиллагаа, шийдэл,  туршлагыг нийгэм болон олон нийтэд суулгаж эзэмшүүлэх юм.