Сургалтын менежерүүдийг чадавхжуулах “Судалгааны арга зүй ба үнэлгээ” ээлжит сургалтын боллоо

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдийг чадавхжуулах “Судалгааны арга зүй ба үнэлгээ” сэдэвт 2-р ээлжийн  сургалтыг 3-р сарын 29-30-ны хооронд зохион байгуулав. Энэхүү сургалт нь оролцогчдын санал хүсэлт дээр тулгуурлан захиалгат агуулгаар 1-4 жил ажиллаж байгаа сургуулийн сургалтын менежерүүдэд зориулагдсанаар онцлог болов. Сургалтын менежер нь судлаач байх ёстой гэж үздэг учраас зайлшгүй мэдэх судалгааны арга зүйтэй танилцах, улмаар 1-р ээлжийн сургалтаас мэдэж авсан сургалтын үйл ажиллагааг  хэрхэн үнэлэх өөрөөр хэлбэл хичээлд анализ хийх, сурагчдыг үнэлэх үнэлгээний таксономыг  судлах, бие биенээсээ суралцах, туршлага авах зорилготой байлаа. Сургалтад нийт 40 менежер хамрагдсан.

Сургалтад “Судалгааны арга зүй” хичээлийг МУБИС-ийн багш, доктор, проффессор С.Эрдэнэцэцэг, “Блум ба СОЛО таксономи” хичээлийг БЗД-ийн 84-р сургуулийн сургалтын менежер Лхагвацэрэн, “Өөрийн туршлагаас” 4-р сургуулийн сургалтын менежер Долгорсүрэн, “Хичээлд анализ хийх арга зүй” хичээлийг  ХТБСТ-ийн зөвлөх Мөнхжаргал нар заав.

Энэхүү сургалтаар оролцогчид хамтран ажиллах, бие биенээсээ туршлага, зөвөлгөө байнга авч байх сүлжээ байгууллаа.

Сургалтад судалгаанд бүртгэгдсэн менежерүүдийн 35% буюу төрийн ба төрийн бус сургуулийн менежерүүд хамрагдав. Цаашид сургалтад хамрагдаагүй чадавхжуулах шаардлагатай сургалтын менежерүүдийг НБГ-тай хамтран судалгаан дээр тулгуурлан өөр олон хэлбэрээр идэвхжүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа.

Д.Мөнхжаргал