“МОНГОЛ УЛСАД ТУЛГАМДАЖ БУЙ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны ялагчид зарлагдлаа,

“МОНГОЛ УЛСАД ТУЛГАМДАЖ БУЙ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны ялагчид зарлагдлаа.

Хууль тогтоомж, бодлого судалгааны төвөөс их дээд сургуулийн оюутнуудын дунд “МОНГОЛ УЛСАД ТУЛГАМДАЖ БУЙ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарласан билээ. 2018.03.16ны өдөр хүлээн авсан материалуудыг ерөнхий шаардлагын дагуу ажлын хэсэг шүүн шалгаруулж 2018.03.19 ны өдөр байр эзэлсэн оюутнууддаа шагнал гардууллаа.

Уралдаанд:
II-Байранд МУИС-ХЗС-ийн оюутан Б.Ариунжаргал “Эрүүгийн хуулийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал
хүний эрхийг зөрчих нь” сэдэвтэй эссэ,

II-байранд МУИС-ХЗС-ийн оюутан Б.Халиунаа “Унаач хүүхдийн бодит оролцоог зохих ёсоор үнэлэх нь” сэдэвтэй эссэ,

III-байранд МУИС-ХЗС-ийн оюутан Б.Ариунтуяа “Хөшигний ар дахь бага насны охид” сэдэвтэй эссэ,

III-байранд МУИС-ХЗС-ийн оюутан М.Азжаргал “Монгол улсад тулгамдаж буй бэлгийн цөөнх иргэдийн үндсэн эрхийн зөрчлийн талаарх асуудал” сэдэвтэй эссээгээр шалгарч мөнгөн шагнал, өргөмжлөл гардан авав.

Оюутан залуусын нийгмийн идэвхи, санаачлага, судалгааны арга зүйг хөхиүлэн дэмжих зорилгоор зохион байгуулсан уралдаанд ялагч болсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Та бүхэнд баяр хүргэе!